Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Уяачдын наадам эхэлнэ

Долдугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 194 дахь өдөр бөгөөд он дуусахад 171 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 30, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2465.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 373.80, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.49 цагт сар битүү болно.
  2. Хүй долоон худагт Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан болно.
  3. 13.00 цагт Хүй долоон худагт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
  4. 18.40 цагаас Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.
  5. Монголын Уран зургийн галерейд 09.00-18.00 цагийн хооронд “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн болно.
  6. Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
  7. 14.20 цагаас Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1990 оны энэ өдөр Аргентины шигшээ багийн тоглогч Эдуардо Сальвио мэндэлжээ.
  2. Мөн 1988 оны энэ өдөр "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" киногоороо алдаршсан Steven R. McQueen мэндэлжээ.
  3. 1923 онд АНУ-ын Лос Анжелос хотноо Санта Моника уулан дахь "Hollywood" хэмээх бичиг анх тавигджээ.
  4. 1977 онд Сомали "Ogaden" хэмээн түүхэнд үлдсэн дайныг эхлүүлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай