Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа болно

Долдугаар сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 193 дахь өдөр бөгөөд он дуусахад 172 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 372.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 09.00 цагаас эхэлнэ.
  2. Хүй долоон худагт 07.00-09.20 цагт Соёолон насны морьдын уралдаан, 10.30-12.30 цагт Дааганы уралдаан болно.
  3. 14.00-14.30 цагаас Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа эхэлнэ.
  4. 15.20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан  сурын  харваачдад  цол  олгож,  үнэмлэх,  энгэрийн  тэмдэг гардуулна.
  5. 19.50-20.00 цагийн хооронд 19.50-20.00  Монгол  Улсын  Ерөнхийлөгч  Халтмаагийн  Баттулга  Үндэсний  Их  Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн  бөхчүүдэд  цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
  6. 20.10 цагаас Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол болно.
  7. Жанжин Д.Сүхбаатарын талбайд 21.00-23.00 цагаас “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1978 оны энэ өдөр "Галзуу хурд" цувралын гол дүрийн жүжигчдийн нэг, АНУ-ын алдарт жүжигчин Michelle Rodriguez мэндэлжээ.
  2. Мөн 1970 оны энэ өдөр Солонгосын алдарт "Амьдралын ээдрээ", "Солонгон бүрхэвч" зэрэг киногоороо алдаршсан жүжигчин Lee Byung-hun мэндэлжээ.
  3. 1976 оны Америкийн ахмад Жеймс Күүк гурав дахь аялалаа эхэлжээ.
  4. 1580 онд Библи судрын эхэн үеийн гурван ботийн нэг "Острог Библи" хэвлэгдэж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай