Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Үндэсний их баяр наадам эхэллээ

Долдугаар сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 192 дахь өдөр бөгөөд он дуусахад 173 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 372.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Хүй долоон худагт 07.00 цагаас Азарганы уралдаан эхэлнэ.
  2. 11.00 цагаас Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол болно.
  3. 11.10 цагт Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
  4. Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагаас Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.
  5.  Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа 14.00 цагт тусгай хөтөлбөрөөр эхэлнэ.
  6. Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчимд 23.00 цагаас баяр наадмын ёслолын буудлага болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Дэлхийн хүн амын өдөр тохиож байна.
  2. 1970 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Justin Chambers мэндэлжээ.
  3. 1934 оны энэ өдөр Армани брэндийн үүсгэн байгуулагч, Италийн загвар зохион бүтээгч Giorgio Armani мэндэлж байжээ.
  4. 1950 онд Пакистан улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт нэгджээ.
  5. 1962 онд Сансрын холбооны дагуул ашигласан анхны телевиз бий болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай