ФОТО: “Амьдрал миний дуранд”

Гэрэл зурагчин Э.Эрдэнэбаяр “Амьдрал миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Монголын уран зургийн галерейд нээгдсэн уг үзэсгэлэнгээр Монгол Улсын 1980-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны Монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан болоод эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд л амьдралын бодит түүхийг тольдоорой.

Э.Эрдэнэбаяр нь1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгсчээ. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Адмон” хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлалын үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр “Ган Үзэгтэн" шагналтан бөгөөд Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, АНУ-ын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. Олон жилийн хөдөлмөрөө шингээсэн уран бүтээлийн дээжээ ийнхүү өргөн барьж буй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай