ФОТО: Монгол туургатны соёл, урлагийн их наадамд гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцоно

БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 08-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг наадамд оролцохоор БНХАУ-ын   ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын   Өөртөө Засах Орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд Найрамдах Улсаас нийт 200 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Мөн нийслэлээс мянга гаруй уран бүтээлч, албаны хүн оролцох юм. 

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай