Бразилийн Хөдөлмөрийн сайд гэмт хэрэгт холбогдлоо

Үйлдвэрчний эвлэлүүдийг бүртгэх хууль, дүрмийг зөрчиж улсад орох хөрөнгө мөнгөнөөс завшсан байж болзошгүй хэргээр Бразилийн Цагдаагийн газар Хөдөлмөрийн сайд Элтон Ёмурад эрүүгийн хэрэг үүсгээд байна. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Хөдөлмөрийн яамны хариуцдаг үйлдвэрчний эвлэлүүдийг бүртгэх үйл ажиллагаанд гэмт бүлэглэл шууд оролцдог байх сэжүүр илэрч, Хөдөлмөрийн сайдын оролцоо үүнд байж болзошгүй гэж үзжээ. Тиймээс Ёмурагийн болон парламентын гишүүн Нелсон Маркезеллийн ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр үзлэг нэгжлэг хийсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн яаманд очих, яамны ажилтан албан хаагчидтай холбоо барихыг эрхэм сайдад хоригложээ. Үүссэн хэрэг явдалтай холбогдуулан Ёмура ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Бразилийн ерөнхийлөгч Мишел Темерт өглөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай