Нийтийн унаанд түргэн хоол сурталчлахыг хориглов

Лондон хотын дарга Садик Хан автобус, метро гэхчилэн нийтийн тээвэрт түргэн хоолны сурталчилгаа, зарлал байрлуулах, дэлгэц, радиогоор цацахыг хориглох шийдвэр гаргажээ. Хүүхдүүд таргалж, илүүдэл жинтэй болж байгаа нь түргэн хоолноос ихээхэн хамааралтай учраас ийнхүү шийдсэн аж.

Тэрбээр түргэн хоолыг “Удаан үйлчилгээтэй тэсэрдэг бөмбөг” гэжээ. Их Британийн мэргэжлийн байгууллагын судалгаагаар Лондоны 10-11 настай иргэдийн 40-өөд хувь нь илүүдэл жинтэй. Энэ нь Европын бусад орныхоос өндөр үзүүлэлт гэнэ. Садик Ханы дараагийн төлөвлөгөө нь өөх тос, чихрийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд хориглох.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “Дунд сургуулийн орчинд" буюу 400 метрээс дотогш түргэн хоолны газар ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай