Chrome, Firefox браузерууд хэрэглэгчийн мэдээллийг нууцаар цуглуулдаг

Америкийн Сан-Франциско хотын программын инженер Роберт Тэтон дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Google Chrome, Mozilla Firefox браузерын нууц үйлдлийг олж илрүүлжээ. Тус компаниуд браузерынхаа үйлдлийг өргөтгөх үүднээс Stylish хэмээх плагин гаргасан бөгөөд үүнийг 1.8 сая гаруй хэрэглэгчид браузердаа суулгажээ. Гэтэл шинэ шийдлийг агуулсан гэх Stylish нь хэрэглэгчийн зочилсон вэб сайтуудын түүхийг нэгд нэгэнгүй нууцаар хадгалаад төв сервер лүүгээ илгээдэг болохыг инженер Тэтон олж тогтоов. Түүний хэлснээр “Stylish-ийг суулгахад амархан, ганцхан товчлуур дарахад л хангалттай. Үүний тусламжтайгаар тэд хэрэглэгч нэг бүрийн мэдээллийг авч байна” гэлээ. Stylish-ийн гол үйлдэл нь Google Chrome, Mozilla Firefox-ийн браузерын гадаад үзэмжийг өөрчилж, шинэчлэхэд зориулагджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай