Морин хуурын олон улсын наадам өнөөдөр хаалтаа хийж байна

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Морин хуурын олон улсын наадам" энэ жил өргөн цар хүрээтэй болж байна.  Зургаадугаар сарын 30-наас эхэлсэн тус наадмын хаалтын арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд 19 цагаас болно. 

Хоёр жил тутам нэг удаа болдог уг наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуурч суралцагчид болон багш, судлаач, урлаач, уран бүтээлчид оролцож байгаа. Хаалтын арга хэмжээнд  “Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан”, “Морин хуур сонирхогчдын уралдаан”, “Гадаад морин хуурчдын тоглолт” төрлүүдээс хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг оролцогчид хоёр чавхдаст хөгжмийнхөө хөг эгшгээр бэлэг барина. Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай