В.Путиний зарлиг хэрэгжээд эхэлжээ

В.Путиний зарлиг хэрэгжээд эхэлжээ

2018-2020 онд авлигын эсрэг авах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин батлав. Уг төлөвлөгөөнд тусгасан ажлыг хэрэгжүүлэхийг Холбооны зөвлөл, Төрийн дум, Дээд шүүх, Тооцооны танхим, Төвбанк, Сонгуулийн төв комисс болон төрийн өндөр албаны хүмүүст даалгажээ.

Энэ талаарх илтгэлээ аравдугаар сарын 1-нд тэд танилцуулах ёстой аж. Төлөвлөгөөний хэрэгжилтэд тусгай ажлын хэсэг хяналт тавина. Ерөнхийлөгчийн зарлиг гарын үсэг зурсан зургадугаар сарын 29-нөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм. Авлигын эсрэг тэмцэх зорилгоор тавьсан хориглох, хязгаарлах, шаардах тогтолцоог боловсронгуй болгохоор төлөвлөгөөнд оруулжээ.

Тухайлбал, бүс нутгуудын төрийн болон орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагуудын өмнө тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэх бүтцүүдийн ажилтнуудад эдгээр хориглолт, хязгаарлалтыг хэрхэн хэрэглэх, авлигын эсрэг стандарт, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай хууль, тогтоомжуудыг Засгийн газар боловсруулж, арваннэгдүгээр сарын 1-ний дотор Төрийн думд өргөн барих юм байна.

Түүнээс гадна холбогдох ажилтнууд бэлэг сэлт авах журмыг боловсронгуй болгохыг Ерөнхийлөгч бас үүрэг болгожээ. 2008 оноос Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж буй Авлигын эсрэг зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт Тооцооны танхимын дарга Алексей Курдин болон өөрийн туслах Анатолий Серышев, Дмитрий Шальков, Константин Чуйченко нарыг оруулсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай