ФОТО: Монголчуудын уламжлалт шүтээн, сахиусыг дэлгэлээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээс монголчуудын уламжлалт шүтээн, сахиустай холбогдолтой эд өлгийн зүйлийг дээжлэн дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний музейн соёлын өв хариуцсан мэргэжилтэн Ч.Нацаг хэлэхдээ, “Монгол нутагт эртнээс эдүгээ хүртэлх хүний сүсэг бишрэлийг илтгэх арвин дурсгал хадгалагдан үлдсэн нь монголчуудын олон зуун жил уламжилж ирсэн оюун санааны үнэт өв, уламжлал билээ. Хадны сүг зурагт дүрсэлсэн ёслолын хувцас өмсөн бүжиглэж буй хүн, хүний нүүрний дүрс болон тахилгын бололтой мод /овоо/, түүний хажууд нар сар эрхэст хандан гараа дээш өргөн, сөхрөн суусан хүн гэх мэт дүрслэл, онго шүтээн, бурхан сахиус нь монголчуудын оюун санаа ба сүсэг бишрэлийн тод илэрхийлэл болон уламжлагдаж ирсэн. Эртний хүмүүс аливаа юмс үзэгдлийг далдын хүч, ид шидтэй холбон ойлгож, шүтэн бишрэх болсон нь яваандаа олон төрлийн сүсэг бишрэлийн хэлбэрийг бий болгосон бөгөөд бөө мөргөлийн эхлэл байсан гэж үздэг. Ураг төрлийн байгууллын үеэс аливаа эд зүйлс амьтнаас үүсэлтэй хэмээн хүмүүс үзэж, бөөгийн онго шүтээн болгон эрхэмлэн шүтэж байсан. Тиймээс энэхүү оюуны их өв соёлыг хадгалж хамгаалах нь бидний болоод хойч үеийнхний зорилго учраас энэ бүхнээс бага ч атугай хүртэн таашаал авахыг хүсч байна” гэв.

Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт шүтээн, сахиустай холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлийг дээжлэн үзэгчдэд толилуулж байна.

Үзэсгэлэн ирэх сарын 23-ныг хүртэл олны хүртээл болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай