Чансаа: Хятадын банкууд дэлхийн санхүүгийн зах зээлд ноёлж эхэллээ

The Banker сэтгүүлийн жил бүр гаргадаг Toп-1000 банкийн чансааны эхний дөрвөн байрыг Хятадын банкууд эзэллээ. The Banker уг чансааг гаргахдаа банкуудын нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг үнэлдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Хятадын ICBC банк тэргүүн байраа зургаа дахь жилдээ хадгалав. Түүний капитал нь 324 тэрбум доллар байгаа бол хоёрдугаар байрт шалгарсан China Construction Bank-ийнх 272 тэрбум байна. Тэгвэл гурав, дөрөвдүгээрт орсон Bank of China, Agricultural Bank of China-гийн хөрөнгө 224 тэрбум, 218 тэрбум доллароор үнэлэгджээ.

Түүнчлэн Хятад улс банкны салбарт олсон ашгийнхаа хэмжээгээр бүгдийг ардаа орхижээ. Хятадын банкууд 29,3 тэрбум долларын ашгаараа тэргүүлсэн жагсаалтын хоёр, гуравдугаар байрт Итали, Британийн банкууд бичигдэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын өдөөсөн БНХАУ-ын эсрэг худалдааны дайн нь Азийн орнуудын хөгжилд нэмэр хандив болж, эдийн засаг өсөхөд нь нөлөөлж магадгүй байгаа гэнэ. Учир нь Америк болон Европын холбооны зүгээс Бээжингийн эсрэг тавих худалдааны янз бүрийн нэмэлт татвар, элдэв саад тотгор нь Америкийн бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд хөрөнгө оруулахад хүргэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай