Англи, Шведийн баг шөвгийн наймд өрсөлдөнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 1/16 шатанд Англи, Колумбын багууд өрсөлдөж тоглолт Будант Альбион арлынхны ялалтаар өндөрлөлөө. 57 дахь минутад хийсэн Харри Кэйний пенальтын ачаар англичууд тэргүүлж эхэлсэн бөгөөд давамгай байдлаа тоглолтын турш хадгалсан. Гэвч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Колумбын хамгаалагч Йерри Мина тооны харьцааг тэнцүүлэв. Тоглолтын сунгасан цаг мөн тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Английн шигшээ 4:3-аар ялсан. Энэ нь ДАШТ-д оролцсон түүхэндээ торгуулийн цохилтоор ялсан тэдний анхны тохиолдол боллоо. Тоглолтын шилдэг тоглогчоор Харри Кэйн тодорсон. Тэрбээр энэ ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Харин Английн багийн шөвгийн наймын шатны учраагаар Швед тодорсон. Скандинавынхан Швейцарийн багийг 1:0-ээр хожсоноор 1994 оноос хойш анх удаа шилдэг наймд шалгарлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай