ФОТО: Гамшгийн эрсдлийг бууруулах даяаршлын сэдвээр Монголд анх удаа чуулж байна

Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, мөн тооны дэд сайдын өндөр хэмжээний төлөөлөгчид болон нийт 50 гаруй орны 3500 зочид оролцсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын Хоёрдугаар бага хурал манай улсад өчигдөр “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн юм.

Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” цоглог аялгуун дор эхэлсэн олон улсын нэр хүнд бүхий Бага хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэхдээ, юуны өмнө энэ удаагийн Бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар болон хамтран ажилласан улс орнууд, олон улсын байгуулллагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлээд, “НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын манлайлал дор дэлхийн улс орнууд 2015 онд Японы Сендай хотноо хуралдаж, гамшгийн эрсдлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баталснаас хойш 3 жил болж байна.

Мөн Азийн улс орнуудын сайд нар Энэтхэг улсын Нью-Дели хотноо хуран цуглаж, Азийн бүсийн гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө болон “Шинэ Делигийн тунхаглал”-ыг баталснаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Энэ удаагийн хурал газарзүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай