Мексикт хамгийн их цус урсгасан сонгууль болж байна

Мексикт хамгийн их цус урсгасан сонгууль болж байна

Андрез Манүел Лопез нь Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай нэр дэвшигчид тооцогдож буй юм байна. Тэрбээр зүүнийг баримтлагч, Мехико хотын дарга байсан төдийгүй авлигын эсрэг тэмцэнэ гэсэн мөрийн хөтөлбөртэй аж. Хэрэв Андрез ялалт байгуулах аваас 100-гаад жил ноёрхсон хоёр намын засаглалыг халж магадгүй гэнэ.

Нийт хүн амын 40 хувь нь ядууд тооцогддог мексикчүүд Ерөнхийлөгчийн сонгууль шударга болно гэдэгт иргэдийн итгэл алдран, есдүгээр сараас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн цагаас хойш өөрчлөлтийг шаардан жагсаж эхэлсэн аж.

Энэхүү мөргөлдөөний улмаас 130 хүн нас бараад буй нь энэ сонгуулийг Мексикийн түүхэн дэх хамгийн цуст сонгуулиудын нэг болгож байгаа юм. Мексикчүүд өөрсдийн тэмцлийн үр дүнг үзэхээр ням гарагт (манай цагаар даваа гарагт шилжих шөнө) сонгуулиа өгөх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай