Устгагддаггүй вирус дэлхийг айлгаж байна

All-Radio 4.27 Portable хэмээх программ компьютерээс нь устгагдахгүй байгаа талаар хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээс мэдээлж байна. Энэ мэдээлэл олны хүртээл болсон хамгийн анхны талбар нь Malwarebytes гэх Windows хэрэглэгчдийн форум юм. Уг программ Windows платформд ажилладаг компьютерт үл мэдэгдэх байдлаар суугддаг бөгөөд тусгай программ болон гар аргын алинаар нь ч устгагдахгүй байгаа гэнэ. All-Radio 4.27 Portable нь Орост бүртгэлтэй программ бөгөөд албан ёсны тайлбараар нь бол онлайн телевиз үзэх, хөгжим сонсоход зориулагдсан универсал программ аж. Гэхдээ уг программ устгагддаггүй вирус тээгч болсонд зохион бүтээгчдийн буруу байхгүй бөгөөд үл мэдэгдэх хакерууд программын оригиналь хувилбарыг эвдэж вирус байршуулсан байна.

BleepingComputer-ийн мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар Microsoft-ийн идэвхжүүлэлт хийх үеэр All-Radio 4.27 Portable нь “key” нэрийн дор автоматаар компьютерт суугдаж майнер, спамер, троян, руткит гэсэн төрлийн вирусыг тарааж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, криптовалют олдворлох, мэдээлэл хулгайлах зорилгоор хакерууд тус вирусыг санаатай тарааж буй учир хэрэглэгчид “программ активэтор” хийх үйлдлээс татгалзахыг анхааруулж байна. BleepingComputer нь компьютерийн аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлдэг компани юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай