АНУ усан цэргээ Тайваньд байршуулах хүсэлт тавьжээ

Эх сурвалжуудын хэлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Тайвань дахь түр Элчин сайдын яамыг хамгаалах зорилгоор АНУ-ын усан цэргийн флотыг ойр орчимд нь байршуулах хүсэлт илгээжээ. Уг хүсэлтийг хэдэн долоо хоногийн өмнө илгээсэн ч албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм байна.

Тамгын газрын Гадаад харилцааны аюулгүй байдлыг хариуцсан албаныхан усан цэргүүдтэй уг асуудлаар ярилцаж, зохицуулалт хийж буй аж. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Лю Канаас энэ тухай лавлахад “Нэгдмэл Хятадыг чухалчлан Тайваньтай ямар нэгэн албан харилцаанд орохгүй, цэргийн гэрээ хийхгүй байх нь АНУ, Хятадын түншлэл оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг.

Уг асуудал дээр баримталж буй БНХАУ-ын байр суурийг АНУ мэдэж байгаа тул хоёр орны хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй байх үүднээс болгоомжтой хандах хэрэгтэй” гэсэн юм. АНУ-ын цэргүүд 1979 оноос хойш буюу БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн цагаас хойш Тайванийн газар нутагт байрлаагүй юм. Гэсэн хэдий ч АНУ Тайванийг чухал түншээ гэж үздэг бөгөөд цэргийн тоног төхөөрөмжөөр хангадаг аж.

Уг харилцаа Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор улам бэхжиж байгаа гэж хэлж болно. Тэрбээр сонгогдсоныхоо дараа Тайванийн эрх баригчидтай анх утсаар ярьсан, АНУ-ын Ерөнхийлөгч болсон юм. АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн үед эрс муудаж байгаа билээ. Энэ нь Хятад улс Өмнөд тэнгистээ цэргийн тоног төхөөрөмж байршуулсантай холбоотой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай