ДАШТ-ий түүхэнд анх удаа сэлгээний дөрөв дэх тоглогчийг талбайд гаргалаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа сэлгээний дөрвөн тоглогчийг талбайд гаргалаа. Өчигдөр болсон хасагдах шатны Хорват, ОХУ-ын шигшээ багуудын тоглолтын 97 дахь минутад Оросын дасгалжуулагч Станислав Черчесов хагас хамгаалагч Далер Кузяевыг суулгаж Александр Ерохиныг талбайд тоглуулсанаар дээрх түүхэн баримт бүртгэгдсэн. Өмнөх гурван сэлгээгээ дасгалжуулагч тоглолтын үндсэн цагт ашиглаад байсан. Олон улсын хөлбөмбөгийн холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хурдалдаж дөрөв дэх сэлгээг хийхийг албан ёсоор зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Ингэхдээ тухайн баг тоглолтын үндсэн цагт гурван сэлгээгээ бүрэн ашигласан байх ёстой. Тийм тохиодолд сунгасан цагт дөрөв дэх тоглогчоо солих эрх нээгдэнэ.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай