"ЯГ ТҮҮН ШИГ"-ийн шилдэг 6 оролцогч тодорлоо

Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ тавдугаар сарын 13-наас эхлэн ням гариг бүрийн 20.00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй. Тэгвэл тус шоуны хагас шигшээ тоглолт болж өнгөрлөө. Ес дэх дугаарын ялагчаар Г.Сүндэрмаа ялсан бол үзэгчдийн саналаар шилдэг оролцогчоор жүжигчин О.Тэмүүжин тодорч, таван сая төгрөгийн эзэн боллоо.

Мөн шилдэг 6 оролцогч үзэгчдийн саналаар шалгарч, хоёр оролцогч хасагдаж, үзэгчдийн эгнээнд шилжлээ. Тодруулбал, Г.Сүндэрмаа, Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, О.Тэмүүжин, Ч,Очгэрэл, Ж.Энэрэл нар нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлж, О.Билгүүн, М.Цэрэндолгор хоёр хасагдлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай