ИНФОГРАФИК: Голлох 12 хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн энэ долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 10 нэрийн барааны үнэ тогтвортой, 15 нэрийн барааны үнэ буурсан, 12 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд :

Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.27 хувиар буюу 20 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.12 хувиар буюу 167 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.68 хувиар буюу 60 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.46 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.54 хувиар буюу 233 төгрөгөөр буурсан, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 100 төгрөгөөр өссөн байна.

Гурилын үнийн хувьд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1430 төгрөг, 1-р зэргийнх 1000-1110 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1199-2500 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2500 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Монгол лууван 2200-3000 төгрөгийн хооронд үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр худалдааны төв”, “Хар хорин зах”, “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр “Сансар супер маркет” худалдаалж байна.

Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 2500-3629 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 2500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3629 төгрөгөөр “Номин супер маркет” худалдаалж байна. Шар будаа 1800-2180 төгрөгийн хооронд үнэтэй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай