Хүүхдийн нууцыг задруулах уу

Хүүхдийн нууцыг задруулах уу

5-18 настай өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдал, оношийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эцэг, эх, асран хамгаалагчид нь мэдээлэхгүй гэсэн хуулийн заалтыг өөрчлөхөөр хэлэлцэж байгаа талаар ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Эмч нар хүүхдийн хувийн нууцыг хамгаална гэсэн заалт бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, эрт бэлгийн харьцаанд орохыг дэвэргэж байгааг засаж, залруулах хуулийн төслийг буруу, зөв гэсэн маргаан дэгдээд буй гэнэ.

Нийгэмд нэртэй зарим эрдэмтэн, эмч, судлаач “Залуу иргэдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг” гэж байгаа бол эмч нарын нууц хадгалах эрхийг хязгаарлах нь гэж эсэргүүцэх хүн ч байгаа аж. Харин эцэг, эхчүүдийн зүгээс талархал хүлээгээд байгаа хуулийн төслийг баталчихвал гэр бүлийн харилцаа батжина гэсэн байр суурьтай хүн олон байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай