Нөхөн болон дахин сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын ирц хүрсэнгүй

Ням гарагт болсон Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд МАН, АН, МАХН болон АН-МАХН-ын “Төв нутаг” эвслийн 79 нэр дэвшигч өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 51.64, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус оролцож, саналаа өгсөн байна.

Хуульд зааснаар, аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ долоо хоногийн дотор нийтэд мэдээлэн, СЕХ-нд хүргүүлэх үүрэгтэй билээ. Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын ирц хүрээгүй байна.

Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргаснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх хэсгүүдэд энэ долоо хоногийн бямба гарагт нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай