Төгсөлтийнхөө ойгоор Тамирын голын эрэг дагуух хогийг цэвэрлэжээ

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 1998 онд сургууль төгсөгчдийн зүгээс Тамирын голын эргэн тойрон дахь байгаль орчныг цэвэрлэсэн байна. Тэд “Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалая” уриан доор хоггүй, байгальд ээлтэйгээр аялацгаая уриаг хэрэгжүүлж сайн дураар аянд оролцсон иргэдийн түүсэн хогийг худалдан авч урамшуулжээ. Мөн 1998 оны төгсөгчид 20 ажлыг зохион байгуулж үүнээс сайн үйлсийн аяны ажлууд гол хувийг эзэлж буй.

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 1998 онд 10 жилийн сургуулиа дүүргэсэн 1, 2, 3-р сургуулийн нийт төгсөгчдийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд 1998 онд төгсөгчдийн зүгээс 20 ажлыг зохион байгуулж аймаг орон нутаг руугаа чиглэсэн мөн аймгийн 7 хороонд оршин суугчдын хүүхдүүдийг баярлуулсан юм. Нийт 1998 онд төгсөгчдийн 20 жилийн ойн баярын арга хэмжээг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Архангай аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Тэдний хамгийн эхний ажил бол Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах мөн хүн бүр аялахдаа байгаль орчноо цэвэрхэн эко байлгахыг уриалж эхний ажлыг зохион байгуулсан юм. Энэ бол 1998 онд төгсөгчид Архангай аймгийн урд талд оршдог Тамирын голын ойр орчмын газрыг цэвэрлэж Эко орчинг бүрдүүлсэн ажил байлаа. Мөн аймгийн иргэдээс сайн дураараа энэ эко ажилд оролцсон хүн бүрийн түүсэн нэг шуудай хогийг 1000 төгрөгөөр худалдан авч урамшуулжээ.

Эко байгаль орчныг бүрдүүлэхийг уриалсан арга хэмжээ Тамирын голын Сангийн толгойн гүүрнээс доош голын гольдрол болон хоёр талын хогийг хоёр км орчим газрыг цэвэрлэсэн юм. Энэ үйл ажиллагаанд оролцогч 1998 оны төгсөгчид түүсэн хогийн 80-90 хувийг архи болон пивоны шил лааз эзэлж байсан нь харамсалтай байлаа гэдгийг онцлоод цаашид хүн бүр өөрийн гэсэн ухамсартай, байгальдаа ээлтэй аялах хэрэгтэй гэж онцлов.

Мөн 1998 оны төгсөгчид 20 жилийнхээ ойн хүрээнд “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлж гурван гэр бүлд монгол гэр, газар, хашаатай нь бэлэглсэн юм. Үүнээс гадна Архангай аймгийн Цэцэрлэг хотын долоон багт оршин суудаг иргэдийн 98 хүүхдэд бэлэг гардуулан өгч хүүхэд багачуудыг ирээдүйд боловсрол, мэдлэгтэй сайн хүн болж эх орондоо ихийг хийж бүтээхийн ерөөл өргөлөө. Мөн төгсөлтийнхөө бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд мөнгөн хадгаламж нээж өгсөн зэрэг олон ажлуудыг зохион байгууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай