ГАЙХАМШИГТ АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

ХААН Банкнаас “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяныг 2018 оны 06-р сарын 25-ны өдрөөс 2018 оны 08-р сарын 24-ний өдрийг дуустал хоёр сарын хугацаанд улс орон даяар дахин эхлүүллээ.

Аяны хүрээнд харилцагч та ХААН Банкны картаа ХААН Банкны карт уншигч машин дээр болон гадаадад уншуулаад сар бүр 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын  эрх аван урамшуулалд оролцох эрхтэй болно. Урамшуулалт аяны хүрээнд сар бүр 5 азтай харилцагч буюу нийт 10 азтай харилцагч тодорч, түүх соёл, хөгжил технологи хосолсон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх юм.

Тохирлын эздийг 2017 оны 07-р сарын 29, 2018 оны 08-р сарын 26-ны Ням гарагуудад 19:30 цагаас МҮОНТ-ээр шууд тодруулна.

“Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг  www.khanbank.com болон 1800 1917 дугаарт хандан аваарай. Та 131917 дугаарт “Ayalal” гэж бичин аянд оролцох тохирлын эрхээ шалгаарай.

Танд амжилт хүсье.


Тохирлын эзний виз олголт ХААН Банкнаас хамаарахгүй болно.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай