АНХААР: ДУУ ЦАХИЛГААНТАЙ бороо орно

ЦУОШГ-аас 2018 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 2-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Мэдээнд дурдсанаар хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27,30-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26,30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 28,1-нд нутгийн баруун хагаст, 29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар, 28,1-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 25-26нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 25-26нд нутгийн зүүн хэсгээр сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай