А.Гантамир: Л.Оюунгэрэл 60 тэрбумын хэргийг дахин сөхсөн нь буруу

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлыг дахин сөхөж эхэлсэн. Тэрээр АТГ мэдүүлэг өгснийхөө дараа 60 тэрбумын хэргийг шийдтэл УИХ-ын чуулганд суухгүй хэмээн мэдэгдсэн. Энэ сэдвээр Монгол Залуу хуульчдын Хос дэнс клуб ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө сошиал орчинд аудио бичлэг түгсэн нь  Нийслэлийн МАН-ын удирдлага тухайн үеийн төрийн албыг үнэлж болох талаар төлөвлөгөөгөө танилцуулсан аудио бичлэг байсан. УИХ-ын гишүүн сүүлд АТГ-ын гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Иргэн Г.Доржзодов таван хүн байгаа гэж мэдүүлсэн боловч бичлэг дээр гурван хүний дуу хоолой байна,  тухайн нотлох баримт гэж байгаа бичлэг эх хувь биш  тасалж авсан бичлэг байна” гэж мэдүүлсэн юм байна.

А.Гантамирын хэлэхдээ “Тухайн бичлэгийн эх хувийг яагаад гаргаж өгөөгүй гэх мэт учир битүүлэг хэргийнхээ талаар Г.Доржзодов өөрөө мэдүүлэг өгөх шаардлагатай. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тухайн бичлэгийн эх хувь биш бол нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа. Тэр бичлэг эвлүүлэг биш ч эх хувь бол биш  байсан.  Нотлох баримт болж чадахгүй зүйлээс болоод Л.Оюун-Эрдэнэ гишүүн чулуу хөөлгөж байна” гэв.

"60 тэрбумын асуудалд  нэр холбогдсон эрхмүүдийг өмгөөлж байгаа юм биш биздээ?" гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр хариулахдаа “Би иргэдэд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр л мэдээлэл хийдэг” гэж хариуллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай