Санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр ажиллах компанийн сонгон шалгаруулах зар

Монголын ипотекийн корпорац нь “МИК Актив арван найм” ХХК-иар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахтай холбогдуулан санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хөндлөнгийн шинжээч нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах хэлцлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн шинжилгээнд дүгнэлт гаргах болон гүйцэтгэсэн шинжилгээний талаар тайлан бэлтгэж “МИК Актив арван найм” ХХК болон түүний үүсгэн байгуулагч “МИК ОССК” ХХК нарт танилцуулах, тайлбар хүргүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага:

• Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэлцлийн хүрээнд хөндлөнгийн шинжилгээ гүйцэтгэх этгээд нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх бөгөөд зөвхөн доорхоор хязгаарлагдахгүй.

• Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2-т заасан санхүү, аудитын зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;

• Санхүүгийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;

• Зээлийн хөрөнгө, зээлийн материал болон бондод, санхүү, бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;

• Санхүүгийн шалгуур хангасан, эсэхэд хөндлөнгийн шинжилгээг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал

• Хамтран ажиллах санал

• Үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар

• Хөндлөнгийн шинжээчид тавигдах шалгуурыг хангасан талаар бичгээр баталгаажуулсан баримт, дүгнэлт, танилцуулга, баталгаа гэх мэт

Материал ирүүлэх хугацаа, хаяг:

Сонгон шалгаруултад оролцохыг хүссэн албан байгууллага дээрх материалыг бэлтгэж, битүүмжлэн 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын газарт хаяглан ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. 

Жич: “МИК ОССК” ХХК-иас зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан байгууллагад хариу мэдэгдэж хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг хүргүүлнэ.Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол тус компанийн эрсдэлийн мэргэжилтэн Ө.Наранчимэг (цахим хаяг: naranchimeg.u@mik.mn; Утас: 328267 (845)-тай холбогдоно уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай