Тэгш бус байдлыг тэгшитгэх боломжийг эрэлхийлэв

Дэлхийн тэгш бус байдлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалсан “Global media forum” энэ сарын 11-13-нд ХБНГУ-ын Бонн хотод боллоо. “Deutsche welle” агентлаг зохион байгуулдаг, 11 дэх удаагийн энэхүү чуулга уулзалтад цэнхэр бөмбөрцгийн өнцөг булан бүрээс буюу 120 гаруй орны 2000 орчим төлөөлөл оролцсон юм.

Тодруулбал, шийдвэр гаргагчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлчид, идэвхтнүүд оролцсон нь цар хүрээг нь илтгэх биз ээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс манайд хэрэгжүүлж буй Сэтгүүлчдийн менторшип хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийн багт энэхүү чуулга уулзалтад оролцох боломж олгосон билээ.

“Глобал тэгш бус байдал” сэдвийн дор өрнөсөн чуулга уулзалтын нээлтийн үеэр “Deutsche welle”-гийн ерөнхий захирал Петер Лимбург “Тэгш байдлыг дэлхий даяар бий болгох нь амаргүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ бүгдийг ижил эрхтэй байлгахын төлөө хичээх ёстой” хэмээн тэмдэглэв. Мөн Европын комиссын Дижитал эдийн засгийн комиссар Мария Габриэль улам бүр дижитал болж буй нь Европын холбоонд хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэсэн. Өдгөө интернэт ердийн хэрэглээ болсон ч ашиглах боломжгүй хүн олон.

Энэ нь тэгш бус байдалд нөлөөлж буй. Тиймээс хот болон алслагдсан иргэд сүлжээнд харилцан адилгүй нэвтэрч буйг өөрчлөх хэрэгтэйг тэрбээр дурдаад, “Дижитал технологийн ачаар үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж, эдийн засгийн таатай боломжуудыг бий болгох талтай ч түүнийг ашиглаж сурах, хүмүүсийг чадавхжуулах хэрэгтэйг мартаж болохгүй” хэмээн онцоллоо. Ер нь 1980 оноос хойш дэлхий даяар эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэх болжээ.

Дижитал эринтэй холбоотойгоор “Дижитал боломж” төсөл хэрэгжүүлэн, Европын 5000-6000 оюутанд 4-5 сарын хугацаанд суралцах тэтгэлэг өгөх болсон аж. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал дундаа орсон тухай дурдсан Мария Габриэль “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдлэг, соёлын гэх мэтчилэн бүх л төрлийн “цонхыг” уншигч, үзэгчдэд нээдэг. Гэхдээ зөвхөн интернэт орчинд гэлтгүй худал мэдээлэл хүргэх нь ч бий” хэмээн тэмдэглэсэн.

Мөн “чанартай” сэтгүүл зүй тэгш бус байдлыг өөрчлөхөд нөлөөтэйг дурдсан юм. Түүний хэлснээр Европын холбооны иргэдийн 91 хувь нь гар утсандаа 4G ашигладаг (өнгөрсөн жил дээрх тоо 84 байсан) байна. Мөн европчуудын 46 хувь нь видео дуудлага хийж байгаа нь 2013 оныхоос даруй 40, өмнөх оныхоос 20 хувиар өссөн дүн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн медиа монополийн талаар хөндөв. Томоохон компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсноор олон нийтэд мэдээллийг хүссэнээрээ хүргэх байдал ажиглагдаж буйг оролцогчид хэлж байлаа.

Хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааны үеэр “Манай улс сүүлийн хэдэн зуун жил дарамт шахалтад байсан” хэмээн өгүүлсэн, Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай “Дэлхий бол нэг л гэр бүл шүү дээ” гэж үгээ төгсгөсөн юм. Чуулга уулзалтын үеэр салбар хуралдаан олон, оролцогчид хүссэнээ сонирхох боломжтой байв. Гагцхүү танхим дүүрэхээс урьтаж суудлаа эзлэх учиртай. Энэ өдрийн нэг салбар хуралдаанаар “Deutsche welle” агентлагийн “Баян нийгэмд ядуу амьдрах нь” баримтат кино үзүүлсэн юм.

Бэлтэй нэг нь спорт загварын автомашиныг хоёр сая доллароор авдаг бол зарим хүн гудамжинд амьдарч буйг, хүүхдүүдээ тэжээх гэсэн ээжид тулгарч байгаа бэрхшээлийг харуулж. “Global media forum”-ын үеэр салбар хуралдаанд оролцогчид ийнхүү баримтат кино үзэж, түр хугацаанд панелист болж, асуултаа чөлөөтэй тавьж, хүмүүсээс ярилцлага авч, түүнийгээ эвлүүлэх даалгавар гүйцэтгэн өрсөлдөж, дата сэтгүүл зүйн ур чадварт суралцан, тусгай төхөөрөмжөөр виртуал орчинд “очих” боломжтой байсан нь сонирхлыг нь татаж чадсан биз ээ.

Тэд технологи, интернэт, эрүүл мэнд, мэдээлэл авах боломж, орлогын тэгш бус хуваарилалт, түүний үр нөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарч, тэгшитгэхийн төлөө дуугарч байгаа, эсэх, хуурамч мэдээлэл, дрон ашиглах нь зэрэг сэдвээр хэлэлцсэн. Дэлхийн тэгш бус байдлыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалсан “Global media forum” энэ сарын 11-13-нд ХБНГУ-ын Бонн хотод боллоо. “Deutsche welle” агентлаг зохион байгуулдаг, 11 дэх удаагийн энэхүү чуулга уулзалтад цэнхэр бөмбөрцгийн өнцөг булан бүрээс буюу 120 гаруй орны 2000 орчим төлөөлөл оролцсон юм.

Тодруулбал, шийдвэр гаргагчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлчид, идэвхтнүүд оролцсон нь цар хүрээг нь илтгэх биз ээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс манайд хэрэгжүүлж буй Сэтгүүлчдийн менторшип хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдийн багт энэхүү чуулга уулзалтад оролцох боломж олгосон билээ.

“Глобал тэгш бус байдал” сэдвийн дор өрнөсөн чуулга уулзалтын нээлтийн үеэр “Deutsche welle”-гийн ерөнхий захирал Петер Лимбург “Тэгш байдлыг дэлхий даяар бий болгох нь амаргүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ бүгдийг ижил эрхтэй байлгахын төлөө хичээх ёстой” хэмээн тэмдэглэв. Мөн Европын комиссын Дижитал эдийн засгийн комиссар Мария Габриэль улам бүр дижитал болж буй нь Европын холбоонд хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэсэн.

Өдгөө интернэт ердийн хэрэглээ болсон ч ашиглах боломжгүй хүн олон. Энэ нь тэгш бус байдалд нөлөөлж буй. Тиймээс хот болон алслагдсан иргэд сүлжээнд харилцан адилгүй нэвтэрч буйг өөрчлөх хэрэгтэйг тэрбээр дурдаад, “Дижитал технологийн ачаар үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж, эдийн засгийн таатай боломжуудыг бий болгох талтай ч түүнийг ашиглаж сурах, хүмүүсийг чадавхжуулах хэрэгтэйг мартаж болохгүй” хэмээн онцоллоо.

Ер нь 1980 оноос хойш дэлхий даяар эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэх болжээ. Дижитал эринтэй холбоотойгоор “Дижитал боломж” төсөл хэрэгжүүлэн, Европын 5000-6000 оюутанд 4-5 сарын хугацаанд суралцах тэтгэлэг өгөх болсон аж. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал дундаа орсон тухай дурдсан Мария Габриэль “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдлэг, соёлын гэх мэтчилэн бүх л төрлийн “цонхыг” уншигч, үзэгчдэд нээдэг.

Гэхдээ зөвхөн интернэт орчинд гэлтгүй худал мэдээлэл хүргэх нь ч бий” хэмээн тэмдэглэсэн. Мөн “чанартай” сэтгүүл зүй тэгш бус байдлыг өөрчлөхөд нөлөөтэйг дурдсан юм. Түүний хэлснээр Европын холбооны иргэдийн 91 хувь нь гар утсандаа 4G ашигладаг (өнгөрсөн жил дээрх тоо 84 байсан) байна. Мөн европчуудын 46 хувь нь видео дуудлага хийж байгаа нь 2013 оныхоос даруй 40, өмнөх оныхоос 20 хувиар өссөн дүн аж.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн медиа монополийн талаар хөндөв. Томоохон компаниуд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсноор олон нийтэд мэдээллийг хүссэнээрээ хүргэх байдал ажиглагдаж буйг оролцогчид хэлж байлаа.

Хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдааны үеэр “Манай улс сүүлийн хэдэн зуун жил дарамт шахалтад байсан” хэмээн өгүүлсэн, Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай “Дэлхий бол нэг л гэр бүл шүү дээ” гэж үгээ төгсгөсөн юм. Чуулга уулзалтын үеэр салбар хуралдаан олон, оролцогчид хүссэнээ сонирхох боломжтой байв. Гагцхүү танхим дүүрэхээс урьтаж суудлаа эзлэх учиртай.

Энэ өдрийн нэг салбар хуралдаанаар “Deutsche welle” агентлагийн “Баян нийгэмд ядуу амьдрах нь” баримтат кино үзүүлсэн юм. Бэлтэй нэг нь спорт загварын автомашиныг хоёр сая доллароор авдаг бол зарим хүн гудамжинд амьдарч буйг, хүүхдүүдээ тэжээх гэсэн ээжид тулгарч байгаа бэрхшээлийг харуулж.

“Global media forum”-ын үеэр салбар хуралдаанд оролцогчид ийнхүү баримтат кино үзэж, түр хугацаанд панелист болж, асуултаа чөлөөтэй тавьж, хүмүүсээс ярилцлага авч, түүнийгээ эвлүүлэх даалгавар гүйцэтгэн өрсөлдөж, дата сэтгүүл зүйн ур чадварт суралцан, тусгай төхөөрөмжөөр виртуал орчинд “очих” боломжтой байсан нь сонирхлыг нь татаж чадсан биз ээ.

Тэд технологи, интернэт, эрүүл мэнд, мэдээлэл авах боломж, орлогын тэгш бус хуваарилалт, түүний үр нөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарч, тэгшитгэхийн төлөө дуугарч байгаа, эсэх, хуурамч мэдээлэл, дрон ашиглах нь зэрэг сэдвээр хэлэлцсэн.

СЭТГҮҮЛЧДИЙНХЭЭ ЧАДВАРТ ИХЭЭХЭН АНХААРДАГ

“Deutsche welle”-д “DW Akademie” бий агаад Германы төдийгүй улс орнуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулдаг. Монголын сэтгүүлчдийн багийнхан “DW Akademie”-ийн Ази, Европыг хариуцсан дарга Майкл Кархаузен, Сэтгүүл зүйн сургалтын хэлстийн дарга Рамон Гарсиа Зиемсен нартай уулзсан юм.

Залуу сэтгүүлчдийг бэлтгэх хөтөлбөрийг хариуцан ажилалдаг Рамон Гарсиа Зиемсений ярьснаар “DW Akademie” дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 12 хүнийг (хамгийн сүүлд гэхэд 2000 гаруй хүн материалаа илгээн, өрсөлджээ) сонгон авч, 18 сарын хугацаанд бэлтгэдэг гэнэ. Тэдний бүх зардлыг дааж, бас цалин өгдөг. Зургаан сарын хугацаатай практик дадлага хийн туршлага хуримтлуулах боломж ч олгодог аж. Үүнийхээ дараа хүсвэл “Deutsche welle”-д ажиллах боломжтой.

Дашрамд дурдахад, хөтөлбөрт зөвхөн сэтгүүлчид хамрагдах албагүй гэнэ лээ. Мэдээллийн технологи, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд өөр аль ч салбарын мэргэжлийн хүмүүсийг хамруулахыг эрмэлзэн, сэтгүүлчээр бэлтгэхэд анхаардаг учраас тэр. Тэд сэтгүүл зүйд суралцсанаар өөрийн үндсэн мэргэжлийн чиглэлийн мэдээ мэдээллийг түгээх нь маш чухал гэж үздэгтэй энэ нь холбоотой. Иймээс ч багаар бодоход 12 хүний талыг нь өөр мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхийг зорьдог байна.

Тус улсын хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлчдээ олон улсад ажиллах чадвартай байх ёстой гэж үздэг. Тэгэхдээ шинжлэх ухааны талаар мэргэшсэн, үгүй бол хятад хэлтэй байх зэрэг шаардлага тавьдаг гэнэ. “DW Akademie” ийм шаардлагад нийцэх мэргэжилтнийг “үйлдвэрлэх” зорилготой ажилладаг. Биднийг очиход суралцагсад нь Берлинд хэрэгжүүлж буй төсөлд ажиллахаар явсан тул эзгүй байв. Тэд радиогийн, телевизийн болон бусад студид ажиллан, бүхий л техник хэрэгслийг ашиглах боломжтой юм билээ.

“Deutsche welle” агентлагт Сургалтын хэлтэс гэж бий бөгөөд олон төрлийн хөтөлбөр бэлтгэж, сэтгүүлчдээ хөгжүүлэхэд анхаардаг. Гадаадад Германы нүүр царай болдог хэмээн үздэг тул сэтгүүлчдээ улам хөгжүүлэхийг эрмэлздэг гэнэ. Иймдээ ч наад зах нь сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмж, дэвшилт технологийг ашигладаг байна. Хөтөлбөрүүдээс сэтгүүлч өөрөө сонгон, хамрагдах боломжтой.

Нөгөөтэйгүүр, редакцууд нь сургалт зохион байгуулдаг аж. Бага зардлаар хэрэгжүүлж болох сургалтын нэг хэлбэр нь менторын хөтөлбөр гэдгийг хэлж байлаа. Тодруулбал, туршлагатай болон залуу сэтгүүлч хоёрыг хамтарч ажиллуулдаг. Гэхдээ туршлагатай, ахмад нь залуугаа удирдаад явна гэсэн үг биш. Туршлагатай нь мэргэжлийн зөвлөгөө өгч, залуу нь технологийг хэрхэн ашиглах талаар зааварлах гэдэг ч юм уу, мэдлэгээ харилцан хуваалцдаг гэнэ.

ЖИРИЙН ИРГЭДИЙН БИЧИЖ БУЙГААС ЯЛГАРАХ ЁСТОЙ

Рамон Гарсиа Зиемсен интернэт, цахим орчин сэтгүүл зүйг маш ихээр өөрчилж байгааг тэмдэглэсэн. Тэрбээр “Монголын уул уурхайн талаар хайхад жирийн иргэний оруулсан бичлэг, үзэл бодлоо бичсэн тэмдэглэл, блог зэрэг ч гарч ирнэ.

Тэгвэл тэдгээрээс сэтгүүл зүйн бүтээл хэрхэн ялгарах вэ гэдэг нь чухал” хэмээн анхааруулж байв. Иймээс ч мэргэшиж, аль нэг чиглэлээр төрөлжих ёстой гэв.

Фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд хэт итгэж болохгүйг тус академийнхан сануулсан. Хуурамч мэдээлэлд маш их эмоци, хувь хүний талаарх мэдээлэл оруулдаг учраас хүмүүст хүрдэг. Тэдний сонирхлыг татах ийм мэдээллийг сэтгүүлчид хэрхэн ашиглахад суралцах шаардлагатай гэнэ. Түүнчлэн олон нийтийн сүлжээний компаниуд алгоритмаа яаж боловсруулдгийг ойлгодог байх хэрэгтэйг тэмдэглэсэн юм.

Майкл Кархаузен “Сүүлийн үед нийгмийн сүлжээнд үзэн ядаж буйгаа илэрхийлж, бусдыг хараах нь ихэссэн. Өсвөр насныханд зориулан үзэн ядалт гэж юу болох талаарх танин мэдэхүйн сургалтыг “DW Аkademie” зохион байгуулж байгаа. Цахим орчинд хэн нэгнийг үзэн ядаж буйгаа бичсэний дараа биеэрээ хийж ч болзошгүй шүү дээ” хэмээн өгүүлэв.

Сонирхуулахад, нийгмийн сүлжээнд цацагдаж буй худал мэдээллийн хариуцлагыг тухайн сүлжээг санал болгож буй компани хариуцах ёстой гэсэн байр суурьтай хүн Германд цөөнгүй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай