Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийг зоогийн газраас хөөжээ

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс баасан гаригийн үдэш Виржиния мужийн Лексингтон хот дахь “Red Hen” зоогийн газарт гэр бүлээрээ очсон ч Ерөнхийлөгч Дональд Трампын хүн гэгдэн хөөгдсөн тухайгаа твиттер хуудсандаа бичсэн байна.

Мөнхүү зоогийн газрын эзэн Стефани Уилкинсон хэмээх эмэгтэй ийм явдал болсныг баталж, “Вашингтон пост” сонинд багахан тайлбар өгөхдөө “Хатагтай Сандерс ёс суртахуунгүй, хүний ёсыг уландаа гишгэсэн засаг захиргаанд ажилладаг хүн. Тиймээс би ажилчидтайгаа ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан” гэжээ.

С.Сандерс Америкийн ард иргэд болон олон улсын шүүмжлэл, эсэргүүцлээс болж одоохондоо түр таслан зогсоогоод байгаа бичиг баримтгүй цагаачдаас үр хүүхдүүдийг нь тусгаарлах Д.Трампын бодлогоос болж ийм таагүй хандлагатай таарсан Ерөнхийлөгчийн засаг захиргааны анхны хүн биш юм.

Хэдхэн хоногийн өмнө Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстен Нильсенийг Вашингтон хот дахь нэгэн мексик зоогийн газарт хүмүүс эсэргүүцэн, элдэв шүүмж үгээр дайрч давшилсан билээ.

Бичиг баримтгүй цагаачдыг гэмт хэрэгтэнд тооцох Д.Трампын бодлогын хүрээнд өнгөрөгч тавдугаар сараас хойш 2300 орчим хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салгаад буй. Эл ажлыг хэдийгээр түр зогсоож, хүүхдүүдийг гэр бүлтэй нь буцаан нийлүүлсэн ч Ерөнхийлөгч Д.Трамп цагаачдыг “үл хүлцэх” зарчмаасаа гажихгүйгээ мэдэгдсээр байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай