Ц.Тэмүүлэнгийн хандлага хүртэл яг А.Долгор гуай шиг байлаа

Яг түүн шиг шоуны найм дахь дугаар өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Энэ дугаарын онцлох оролцогч Ч.Очгэрэл, ЦТэмүүлэн нар байв. Шүүгчдийн хэлдгээр тэд гэрийн даалгавраа амжилттай гүйцэтгэж, оноогоороо урд хойноо орсоор Ч.Очгэрэл түрүүллээ. Үзэсгэлэнт бүсгүй маань Dua Lipa-гийн New Rules дууг дуулахдаа хөнгөн будалтаар л царай төрхийн хувьд төстэй болж чадсан. Дуулалтын хувьд ч гэсэн өөлөх зүйлгүй байж, шүүгч болон бусад оролцогчдынхоо саналыг хамгийн их авсан юм. Түүний гол өрсөлдөгч Ц.Тэмүүлэн МУАЖ, дуурийн дуулаач А.Долгор гуайг дууриасан бөгөөд дуулж дууссаныхаа дараа хүртэл дүрдээ орсон хэвээр байсан. Б.Амархүү шүүгч хэлэхдээ "Тэмүүлэнгийн А.Долгор болсон үзүүлбэр миний үзүүлж байснаас ч сайн байлаа. Дуугүй байгаа газар чөтгөр байдаг. Чи энэ үгийг бодитоор үзүүллээ" хэмээн магтсан юм. Очгэрэл, Тэмүүлэн нар гурван оноогоо бие биедээ өгсөн. Ц.Тэмүүлэн эрдэнэ мэт гурван оноогоо харамгүй түүнд өгөхдөө "Адилхан эх хүн, эмэгтэй хүн байна. Чамд оноогоо өгье" гэж хэлсэн нь А.Долгор гуайн хандлагыг нь хүртэл дууриасан тоглолт байлаа. Түүний бүсгүй хүн шиг намба зааж буй төрх байдал болон хөтлөгч Цоомоог "Хөөрхөн шүү бондойчоод" гээд үнсэж байгаа хэсэг нь  ЯГ ТҮҮН ШИГ байлаа. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай