World Cup-2018: Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн их гоолтой тоглолт болж өндөрлөлөө

ДАШТ-ийн G хэсгийн тоглолт нийт долоон гоолтойгоор өндөрлөлөө. Ингэснээр энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний хамгийн их гоолтой тоглолт болсон юм. Тоглолтоор Бельгийн шигшээ Тунисын багийг 5:2-ын харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж эхэллээ. Тухайлбал, тоглолтын 6 дахь минутад Бельгийн 10 дугаарын Эден Азар эхний гоолыг оруулсан бол 16 дахь минутад Ромелу Лукаку Тунисын хаалганд бөмбөг орууллаа. Үүний дараа тоглолтын гурав дахь гоолыг Тунисын Дилан Бронн 18 дахь минутад оруулсан юм. Харин эхний хагасын шүүгчийн мэдлийн цагт Бельгийн Эден Азар багийнхаа дөрөв дэх бөмбөгийг оруулснаар тоглолтын эхний хагас дууссан юм.

Үүний дараа Бельгийн Ромелу Лукаку 51 дэх минутад дахин гоол оруулснаар тоглолтын харьцааг 5:1 болгосон бол Тунисын 10 дугаартай Вахби Хазри Бельгийн хаалганд бөмбөг оруулснаар 5:2-ын харьцаатай өндөрлөлөө.

Ийнхүү G хэсгийн Бельги, Англи тус тус гурван оноотой, харин Тунис, Панамын багууд ямар ч оноогүйгээр тоглолтыг цааш үргэлжлүүлж байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай