Зурхай: Үсээ авахуулах буюу засуулбал ЭРЧ ХҮЧЭЭР дүүрэн байна

Зургадугаар сарын 23-ны бямба гариг. Билгийн тооллын 10, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өглөө нар 04.57 минутанд мандан, орой 20.55 минутанд жаргана.

Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай, дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлэнд сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эрч хүч ихсэх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай