Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаа талаар мэдээлнэ

Зургадугаар сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2472.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 382.00, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00-17.00 цагийн хооронд "Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” Best Western Premier Tuushin Hotel-д болно.
  2. “Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, уран зургийн галлерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна.
  3. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
  4. Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Корпорэйт зочид буудалд 09.00-12.00 цагийн хооронд болно.
  5. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын мансуурлын эсрэг өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. МҮЭСТО-д 10.00 цагаас "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 
  7. 11.00 цагаас ХНХЯ-ны хурлын танхимд "Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил" олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийнэ.
  8. Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас Захиргааны ерөнхий хуулийг дордуулсан нэмэлт өөрчлөлт оруулахыг Монголын Иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Гватемал улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

  2. 1975 онд Бүгд Найрамдах Мозамбик Улс Португалиас салан тусгаарлаж, энэ өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

  3. 1948 оны Хүйтэн дайн: Берлины анхны агаарын тээврийг нэвтрүүлж байжээ.

  4. 1993 онд Канадын анхны эмэгтэй ерөнхий сайд Kim Campbell тангарагаа өргөжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай