Том эрвээхий "халуухан" харагддаг

Урин дулааны улирал тохиож буй энэ үеэр Англид цагаан эрвээхийний ороо орж тус улсын иргэдийг багагүй сандаргаад байгаа гэнэ. Хэвийн хэмжээнээс хэт том цагаан эрвээхийнүүд хотын ханыг бүрхжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар эсрэг хүйстнээ татахын тулд тэдний хэмжээ томорсон гэнэ.

Хэн нэгэнд сайхан харагдахын тулд тогос өдөө, зарим амьтад үнэрээ, хүн үс гэзэг, нүүрэндээ анхаардаг шиг эрвээхий ч бас ийн гадаад байдлаа өөрчилдөг байна.

Эрвээхийний хувьд ингэж томрох нь "Халуухан" харагддаг бололтой.

Харин Англичуудад  энэ үзэгдэл, эвгүйцэм сэтгэгдэл төрүүлжээ. Сошиал ертөнцөд хүмүүс эрвээхийтэй авхуулсан зургаа тавьж байгаа бол зарим нь айж цочирдсон талаараа сэтгэгдлүүд оруулсаар байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай