Хар зүрхний хөх нуурыг хогноос нь салгав

Монгол орны байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудын нэг Хар зүрхний Хөх нуурын ойр орчим тэнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз болон аялагчдын балгаар хогонд дарагдаж, бохирдсон тухай мэдээлэл, зураг цахим орчинд түгсэн.

Үүнийг олон мянган хүн фэйсбүүк, твиттерт түгээж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын удирдлага болон нуурын ойролцоох жуулчны бааз, кэмп ажиллуулагчдын чихнээс хонх уясан юм.

Олон нийтийн сүлжээнд “хөдөлмөрлөгч”-дийн энэ шаардлага үр дүнд хүрч, тус сумын ЗДТГ-ынхан нуурын ойролцоох газрыг цэвэрлэж, таван тонн хог цуглуулжээ. Мөн нуур дагуух аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сумын байгаль орчны байцаагч шалгаж, жуулчны бааз, кэмпүүдийг ойр орчмынхоо газрыг хоёр хоногийн дотор цэвэрлэх үүрэг өгсөн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай