World Cup-2018: Хорватчууд Аргентины багийг "бут ниргэлээ"

Хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсгийн тоглолт Аргентины шигшээ багийн хожигдлоор өндөрлөлөө. Аргентиныг 3:0-ийн харьцаатай ялсан Хорватын шигшээ хэсгээсээ нэгээр гарч ирэх нь тодорхой болсон бол Аргентинчууд энэ сарын 27-нд болох тоглолтоор Нигерийг хожихгүй л бол хэсгээсээ мултрах аюул нүүрлээд байна. Учир нь Хорват 6 оноо, Исланд 1, Аргентин 1, харин Нигерийн баг ямар ч оноогүйгээр тэмцээнийг цааш үргэлжлүүлж байгаа юм. 

Энэ удаагийн тоглолтод Хорватын эхний гоолыг 18 дугаартай Анте Ребич 53 дахь минутад хаалганд оруулсан бол хоёр дахийг нь 80 дахь минутад 10 дугаартай Лука Модрич, гурав дахийг нь шүүгчийн мэдлийн цагт 7 дугаартай Иван Ракитич орууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай