"Монголын Сайхан Бүсгүй" уралдаанаас УСНЫ ХУВЦАС-ны гарааг халлаа

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан "Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо"-ноос "Монголын Сайхан Бүсгүй-2018" ХV гоо сайхны тэргүүн наадмыг "Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор зохион байгуулах гэж байна. 11 жил завсарласан уг уралдааныг сэргээхдээ хэд хэдэн шинэчлэлийг хийсэн байна.   

Энэ жилийн наадмын онцлог "Усны хувцасны гараа"-г бүрэн халж байгаа аж. Ингэснээр ирээдүйн гэргий, ээж, багш, удирдагч, болох бүсгүйчүүдийн нандин эрхэмсэг байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүй хүний мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг энэрэнгүй байдлыг өнөөдрийг хүртэл тодотгон ирсний баталгаа болох болно гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Мөн оролцогч бүсгүйчүүд болон тэдний эцэг эхтэй нь гурвалсан гэрээ байгуулж оролцогчдын нэр төрийг хамгаалах гэнэ. Тодруулбал энэхүү гэрээнд оролцогч насан туршдаа порно кино болон тайчсан зураг авалтад орох ёсгүй бөгөөд хэрэв зөрчвөл тэмцээний шагналыг хурааж авах хүртэл арга хэмжээг багтаасан аж. 

Тус уралдааны сүүлийн шат буюу шилдэг оролцогч, титмийн эзнийг тодруулах арга хэмжээ 6 дугаар сарын 30-ны өдөр Zaisan Hill-д болно

Анхны уралдааны 1989 онд зохион байгуулсан бөгөөд Алтан-Эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйгээр Н.Биндэрьяа тодорч байв. Тус уралдааны оролцогч бүсгүйчүүд өдгөө Монголын улс төр, нийгэм, соёл боловсрол, бизнес, эрүүл мэнд хүмүүнлэгийн салбарт манлайлж, үлгэр жишээ болж яваа нь энэхүү наадмын цар хүрээ үнэ цэнийг илтгэдэг. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай