Хариуцлага алдсан 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр 11 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг дээр Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг ажилласан.  Бага, дунд боловсролын тухай хуулийн ЕБС-ийн захирлын эрх, үүрэгт "Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах" тухай тусгагдсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь ажлын хариуцлага алдсанд тооцож, ажлаас чөлөөлсөн байна.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авлаа. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай