World Cup-2018: Австрали анхны оноогоо авлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн G хэсгийн тоглолтоор үргэлжиллээ. Энэ удаад Дани, Австралийн шигшээ багууд учраа таарсан бөгөөд 1:1-ийн харьцаатай тэнцэж, тус бүр нэг оноо авлаа. Ингэснээр Австралийн шигшээ анхны нэг оноогоо авсан бол Данийн баг дөрвөн оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.

Тоглолтын эхний 7 дахь минутад Данийн 10 дугаартай тоглогч Кристиан Эриксен эхний гоолыг хийсэн бол 38 дахь минутад Австралийн 15 дугаарын хөлбөмбөгчин Миле Единак торгуулийн цохилтоор бөмбөгийг хаалганд оруулж чадсан юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай