Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгааныг тайлбарлана

Зургадугаар сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 173 дахь өдөр бөгөөд он дуусахад 192 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 28 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2475.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 382.00, вон 2.223 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”-ийн санаачлагаар “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 09.00 цагаас Хууль сахиулах их сургуулийн Соёл, урлагын танхимд зохион байгуулна. 
  2. МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөлт, Эрдмийн баяр 10.00 цагаас МУИС-ийн 1-р байрны урд талбайд болно.
  3. 12.00 цагаас Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцана. Цэрэндоржийн гудамж болон Сансарын жишиг гудамжуудад ажиллана. 
  4. Хаан Электрикал Монгол ХХК Улаанбаатар хот дахь Засварын төв, агуулахын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Бүс нутгийн хэмжээнд анхдагч трэйлин кабел засварын төв гэдгээрээ онцлог юм.
  5. Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр цөөнгүй нэр төрлийн бүтээгдэхүүн Япон руу татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байгаа бөгөөд цаашид экспортлохыг хүсэгчдэд тавигдах стандарт шаардлага, ложистик, гарал үүслийн гэрчилгээ зэргийн талаар зөвлөгөө өгөх семинар 14.00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоотод болно.
  6. Архивын ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний танхимд “НЭЭЛТТЭЙ АРХИВ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг 10.00 цагаас зохион байгуулагдана.
  7. НМХГ-ын хурлын танхимд 10.00 цагаас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Сүмогийн 61 дахь ёкозүна Хокүтоүми Нобүёши 1963 оны энэ өдөр мэндэлжээ.
  2. Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын баяр тохиож байна.
  3. 1987 оны энэ өдөр "Boys over flowers", "Хотын ангууч" зэрэг олон киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин И Мину (Lee Minho) мэндэлжээ.
  4. 2009 онд Вашингтонд өмнө зүгийг чиглэж явсан метро галт тэрэг суудлын галт тэрэгтэй мөргөлдөж, 9 хүн газар дээрээ нас барж, 80 гаруй хүн гэмтжээ.
  5. 1945 онд Японд 82 хоног үргэлжилсэн Окинавагийн цуст тулаан төгсгөл болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай