ФОТО: Эмнэлгийн ажилтнууд ажилт хаялт зарлахаа мэдэгдлээ

Эрүүл мэндийн салбарын өнөөдөр өглөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт хийлээ. Тэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй байгуулсан эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг улсын гурван талт хэлэлцээрт оруулан бүртгэхийг шаардаж буй юм.

Тус хэлэлцээрийг ХНХ-ын сайд С.Чинзориг бүртгэхээс татгалзсан учраас түүнийг огцрохыг шаардан, ийн суулт зарлаж буй юм.

Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар тэргүүтэй 10 хүн ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзах гэсэн ч эмнэлэгт хэвтэж буй шалтгаанаар түүнтэй уулзаж чадаагүй. Мөн ХНХ-ын сайд ямар эмнэлэгт хэвтэж буй нь тодорхойгүй байна.

Суугчид Засгийн газар болон хөдөлмөрийн яаманд шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг нааштай өгөхгүй бол өнөөдрийг суултыг үргэлжлүүлж, маргаашнаас эмч нар орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай