Аврах тусгай анги Үндэсний аврах бригад болон өргөжлөө

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой Онцгой байдлын алба байгуулагдсаны 14 жилийн ой өчигдөр тохиов. Энэ үеэр тус албаны Аврах тусгай ангийг ОХУ, БНСУ-ын ижил төрлийн чиг үүрэгтэй байгууллагуудын жишигт нийцүүлэн Үндэсний аврах бригад болгон өргөтгөж, тугийг гардууллаа.

Мөн энэ өдөр Онцгой байдлын албанд шинээр томилгдсон 130 гаруй хүн төрийн тусгай албан хаагчийн тангараг өргөсөн. “Үндэсний аврах бригад байгуулснаар авран хамгаалах үйл ажиллагаа нэгдсэн удирдлагатай болж, удирдах албан тушаалтны тоог цөөрүүлэн, албан хаагчдыг чадавхжуулж, ур чадварыг дээшлүүлэх болно” гэж Үндэсний аврах бригадын захирагч Д.Намсрай энэ үеэр онцоллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай