Орос эр герман сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй Германы Deutsche Welle телевизийн сэтгүүлч бүсгүй Джульет Гонсалес Тераныг Москва хотоос шууд эфирт холбогдсон байх үеэр нэгэн орос эр тэвэрч аваад үнсээд зогсохгүй цээжинд нь хүрчээ. Тэр залуу “Россия — чемпион” хэмээн хаширч ирээд шууд дээрх үйлдийг хийсэн нь Германы сэтгүүлчдийг эмзэглүүлжээ. Теран өөрийн Twitter хуудсандаа “Хөлбөмбөгийн баяр хөөрийг би ялгаж салгана. Гэхдээ хайр дурлал, бэлгийн дарамтын хил хязгаарыг мэдэж байх ёстой” хэмээн тэрбээр бичжээ. Мөн Deutsche Welle телевизийн хэвлэлийн алба мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд “Бэлгийн дарамт бол эрүүл бус үйлдэл. Үүнийг болих хэрэгтэй. Ийм үйлдлийг хөлбөмбөгийн орчин тойронд байнга гаргаж байна” хэмээн тэмдэглэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай