Галт уулын хайлмаг далайтай “золгожээ”

АНУ-ын Хавай арал дахь Килауэа галт уул 40 гаруй хоног оргилон, халуун хайлмагаа 50 гаруй метрийн өндөрт цацалж байна. Урсаж буй халуун хайлмаг далайд хүрчээ. Усанд орсон хайлмаг хүчлэн манан үүсгэж буй гэнэ.

1000 градусын халуун хайлмаг, газарт үүссэн ан цаваар дамжин агаарт дэгдэж буй хорт хий тус бүс нутгийн хэдэн зуун оршин суугчийг орон гэрээ орхиход хүргэсэн. Манай гаригийн хамгийн идэвхтэй уулсын нэг болох Килауэа галт уул судлаачдад олон оньсого таалгаж буй аж. Хэдэн мянган жил “унтаагүй” гэх энэ уул техникийн талаасаа бол 35 жил оргилж байгаа бөгөөд хамгийн идэвхтэй үе нь одоо болж байна.

Бас Хавай дахь идэвхтэй гурван галт уулын хамгийн залуу, “догшин” нь гэнэ. Энэ олон жил урссаар хэдий ч хайлмагийн хэмжээ багасаагүйгээс судлаачид урьдчилсан таамаг дэвшүүлэх бараг боломжгүй байгаа аж. Халуун хайлмаг, чулуу агаар мандалд цацагдах үйл явц хэзээ дуусах нь уул доторх даралтаас шалтгаалах юм байна. Даралт их байгаа учраас Килауэа орчимд 14 том хагарал үүсчээ.

Хайлмаг урсахаа боливол хэдэн долоо хоногийн дараа хөрөхөөр нь бульдозероор цэвэрлэдэг аж. Халуун чийглэг уур амьсгалтай болохоор Хавайн байгаль хурдан сэргэж, хэдхэн сарын дотор ногоордог гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай