Энэ оны эхний таван сард 246 ихэр хүүхэд мэндэлжээ

Энэ оны эхний таван сард нийслэлд 16.457 эх амаржиж, 16.604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь хоёр ихэр, долоо нь гурван ихэр бүртгэгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай