World Cup-2018: ОХУ-ын шигшээ Египетийн багийг "машиндлаа"

Дэлхийн аваргын А хэсгийн эхний тойрог Оросын ялалтаар өндөрлөлөө. 3:1-ийн харьцаатай өндөрлөсөн тус тоглолтын эхний гоолыг 1 дэх минутад Египетийн шигшээ багийн лидер Ахмед Фатхи автогоол (өөрийнхөө хаалганд гоол оруулах) хийж Оросуудад "бэлэг" барилаа. Үүний дараа хоёр дахь гоолыг 59 дахь минутад ОХУ-ын 6 дугаарын хагас хамгаалагч Денис Черышев хийж, гурав дахийг нь 62 дахь минутад 22 дугаарын довтлогч Артем Зюба хийлээ. Ингэснээр Оросын шигшээ хэсгээсээ нэгээр гарч ирэх нөхцөлөө бүрдүүлсэн юм. Денис Черышев энэ удаагийн дэлхийн аваргад ийнхүү гурав дахь гоолоо хийснээр Кристиан Роналдогийн хамтаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Харин Египетийн гоолыг 10 дугаарын довтлогч Мохаммед Салах 11 метрийн торгуулийн цохилтоор гүйцэтгэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай