Азийн баг Латин Америкийн төлөөллийг анх удаа хожлоо

Дэлхийн аваргын H хэсгийн эхний тоглолт Япончуудын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг 6 дахь минутад Японы багийн лидер Кагава торгуулийн цохилтоор оруулсан бол 39 дахь минутад Колумбын шигшээгийн Хуан Кинтеро хариу гоолыг оруулав.

Тэгвэл тоглолтын 72 дахь минутад Японы шигшээ багийн 15 дугаарын тоглогч Юиа Осако бөмбөгийг эсрэг багийн хаалганд хийснээр багтаа ялалт авчирсан юм. Япон уг тоглолтод хожсоноор Ази тивийн төлөөлөл ДАШТ-ий түүхэнд Латин Америкийн багийг анх удаа яллаа. Өмнө манай тивийнхэн Латин Америкийн багуудтай 18 таарахад 15 ялагдаж, 3 удаа тэнцээд байв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай