СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай бороо орно

ЦУОШГ-аас 2018 оны зургадугаар сарын 21-нээс 26-ныг хүртэлх таван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар долоо хоногийн дундуур ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, 25-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 21,23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 21-23-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус өдөртөө 27-32 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26  градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 21-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр  шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай