Ноён долларын ханш таван өдрийн дотор 50 орчим төгрөгөөр өслөө

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр "хар" валютын зах дээр 2419 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2475 төгрөгөөр арилжаалагдаж эхэллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос даруй 56 төгрөг, харин энэ долоо хоногийн эхэн үеийнхээс 50 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Энэ хэвээрээ өссөөр байвал тун удахгүй 2500 төгрөгт хүрнэ хэмээн ченжүүд таамаглаж буй.

Дашрамд сануулахад, 2016 онд мөн доллар хэдхэн цагийн дотор 2600 төгрөгт хүрч байсан ба тэр үед ийнхүү огцом өссөнийг арилжааны банкууд долларын арилжаагаа зогсоосонтой холбон тайлбарлаж байсан юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай