Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Шинэ зам нээлтээ хийнэ

Зургадугаар сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 171 дахь өдөр бөгөөд он дуусахад 194 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 7, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2438.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.10, юань 376.20, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 18.52 цагт сар тал болно.
  2.  Онцгой байдлын албаны өдөр тохиож байгаа бөгөөд тус ангийн бие бүрэлдэхүүнд Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд 11.30 цагт болно.
  3. "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" аяны нээлтийн үйл ажиллагаа Драгон авто вокзал дээр 11.00 цагаас болно.
  4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг Нийслэлийн иргэний танхимд 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна. 
  5. “Монголын тамирчдын өдөр”, “Олон улсын олимпийн өдөр”-ийг хамтатган тэмдэглэх тухай хэвлэлийн хурал 11.00 цагт спортын төв ордны хурлын танхимд болно.
  6. Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмыг 2018 оны 06 дугаар сарын 20-30 ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нээлт 12.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд эхлэнэ. 
  7. 14.30 цагт Гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто зам шинээр ашиглалтад оруулна.
  8. 12.00 цагт УДБЭТ-ийн байранд болох А.Батдэлгэр "Тэнгэрийн ташуур" буюу алдарт "Атилла" хааны түүхээр сэдэвлэн бүтээсэн балетыг тоглох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 451 онд Ромын эзэнт гүрэн Хүн нарын их хаан Атиллагын эсрэг шийдвэрлэх томоохон тулааныг хийжээ. Энэхүү тулааныг түүхэнд Чалонс талын тулаан  хэмээн тэмдэглэн үлдээжээ.
  2. 1840 онд зохион бүтээгч Самуэль Морз өөрийн нээлт болох Телеграфын патентаа авч байжээ.
  3. 1877 онд Александр Грэхам Бэлл Дэлхийн анхны телефон утасны үйлчилгээг Канадын Онтарио хотноо нээжээ.
  4. 1900 онд Оросын  ШУ академиас “Оросын туйлын экспедиц”  Санктпертбург хотоос “Заря” хэмээх уурын хөдөлгүүрт дарвуулт  хөлгөөр аяллын гараагаа эхлүүлэв. Экспедиц алдарт Санниковын газрыг хайх зорилготой байсан гэдэг.
  5. 1944 онд Герман улс туршилтын V-2 маркийн  Пуужинг амжилттай хөөргөжээ. Пуужин 176 км өндөрт хүрсэн явдал нь хүн төрөлхтний түүхэн дэх хүний гараар хийсэн бүтээл  гадаад сансарт хүрсэн анхны тохиолдол байв.
  6. 1990 онд Ангараг гаригын дагуул болох  бага гариг Эврикаг нээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай